Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

Танай бүтээгдэхүүн үйлчилгээний санал болгож буй үзүүлэлт, боломж бүрийг хэрэглэгч хэрхэн хүлээж авч байна вэ? Хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар юу гэж ярьж байгаа талаар та мэдэх үү? Хэрхэн хэрэглэгчийн харилцааг сайжруулж, үнэнч хэрэглэгчдийг бий болгох вэ?

Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгч дээр очих, ашиглагдах хүртлээ маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Үүнд компанийн нэр хүндээс эхлээд, борлуулалтын процесс, ажилтны харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад өнгө төрх, савлагаа болон хэрэглэгчид өгч буй мэдрэмж, боломж бүхий 50-100 гаруй үзүүлэлт байна.

Танай бүтээгдэхүүн үйлчилгээ маш чанартай хэдий ч борлуулалтын процесс дахь жижигхэн нэг асуудал үйлчлүүлэгчийг тань сэтгэл ханамж дундуур үлдээж байгаан биш биз? хэдий үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэсэн ч бүтээгдэхүүний савлагааны өнгө хэрэглэгч нарт тань таалагдахгүй байна уу?

Энэхүү үзүүлэлт нэг бүрийг нарийвчлан судалж, хэрэглэгч нарт юу чухал, юу чухал биш болох, бүтээгдэхүүн үйлчилгээний тань юунд сэтгэл ханамжтай, юунд сэтгэл дундуур байгааг тодорхойлох хамгийн оновчтой шийдэл бол сэтгэл ханамжийн судалгаа юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл брэндэд чиглэсэн хэрэглэгчийн хандлагыг хэмждэг хэмжүүр юм. Үүнийг ихэвчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар тодорхойлон гаргадаг бөгөөд үр дүн нь тоон хэмжүүрт тулгуурласан байдаг.

4.5 – 5.00Сэтгэл ханамж маш сайн
3.5 – 4.49Сэтгэл ханамж сайн хэдий ч сайжруулах зүйл байна
2.5 – 3.49Сэтгэл ханамж дунд, санаа зовоох зүйл байна
1.5 – 2.49Сэтгэл ханамж муу, санаа зовоох зүйл маш их
1.0 – 1.49Сэтгэл ханамж маш муу.

Аливаа компанийн хувьд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ болон түүнд нөлөөлөх үзүүлэлт тус бүрдээ дээрх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах нь үнэнч хэрэглэгчийг бий болгох, хэрэглэгчдийн тоог өсгөх чухал үзүүлэлт болно.

Сэтгэл ханамжийн судалгааг амжилттай хийх зөвлөмж:

  • Тодорхой байх
  • Үзүүлэлтүүд нь ойлгомжтой товч байх
  • Судалгааны асуулга цомхон байх

Leave a Reply

Your email address will not be published.