Net promoters score

Net promoters score нь хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох болон цаашид хэрэглэгчид нэмэгдэх, буурах эсэхийг тодорхойлох хамгийн өргөн хэрэглэгддэг судалгааны арга юм. Энэхүү судалгаагаар та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, байршил хоорондын ялгааг үнэлж болохоос гадна гол өрсөлдөгч бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулж болдгоор давуу талтай.

Net promoters score нь ердөө ганц асуултаас бүрдэх ба хэрэглэгч тухайн компани болоод бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бусдад хэр их санал болгож байгааг үнэлдэг. Хэрэглэгчийн өгсөн үнэлгээнд үндэслэн сайлагчид, дундыг баримтлагч болон муулагчид гэсэн үндсэн гурван бүлэгт хуваадаг.

Шүүмжлэгчид – сэтгэл ханамж муутай үйлчлүүлэгчид ба тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бусдад муулах, ам дамжсан яриа зэргээр компанийн орлого болоод боломжит хэрэглэгчдийг бууруулж байдаг.

Дундыг баримтлагч – Хэдий сэтгэл ханамжтай үйлчлүүлэгч боловч өрсөлдөгч бүтээгдэхүүн рүү урвах боломжтой хэрэглэгч. Тэдний хувьд аль компаниар үйлчлүүлэх нь төдийлөн ялгаатай биш ба бусдад сайн болон муугаар ярьдаггүй.

Сайлагч – Үнэнч хэрэглэгчид ба тухайн компани, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бусдад үргэлж санал болгож, магтаж байдаг.

Net promoters score шинжилгээнд нийт сайлагчдын эзлэх хувиас муулагчдын эзлэх хувийг хасах байдлаар тооцдог ба дундыг баримталдаг иргэдийг компанийн хэрэглэгчдийн өсөлт, бууралтад нөлөөгүй хэмээн тооцдог.

Шинжилгээний утга нь -100%-иас +100%-н хооронд утга авах ба өндөр байх тусам тухайн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ эрүүл, үнэнч хэрэглэгч ихтэй, сэтгэл ханамжийг өндөр байлгаж байгааг илтгэнэ.

<(- 50%)Маш муу, үйлчлүүлдэг үйлчилгээнийхээ тухай сайнаар огт сайнаар ярьдаггүй.
(-50%) – 0%Муу, үйлчлүүлдэг үйлчилгээнийхээ тухай ер нь сайнаар ярьдаггүй.
0% – 50%Сайн, үйлчлүүлдэг үйлчилгээнийхээ тухай бусад хүмүүст үйлчлүүлэхийг санал болгодог.
50% <Маш сайн, үйлчлүүлдэг үйлчилгээнийхээ тухай бусад хүмүүст маш ихээр санал болгодог.

Net promoters score – г тооцох үндсэн шалтгаан.

  • Хэрэглэгчийн төлөв, байдлыг үнэлэх хамгийн хялбар арга
  • Бодит үр дүн
  • Гүйцэтгэлийг хэмжих
  • Харьцуулах

Leave a Reply

Your email address will not be published.