ХЭРЭГЛЭХ ЗААВАР


;ДАРААХ ҮЕ ШАТААР ДАМЖИН ESURVEY-Г БҮРЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

1. БҮРТГҮҮЛЭХ

Бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ. Бүртгэл нь и-мэйл хаягийг ашиглах тул и-мэйл хаягаа зөв оруулж, и-мэйлээ шалгах хэрэгтэй. Бид баталгаажуулах и-мэйл явуулж, та орсноор танд Esurvey онлайн судалгааны платформыг ашиглах эрх үүснэ. Хэрэв Esurvey онлайн судалгааны платформд бүртгэлтэй бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.

Бүртгүүлэх

2. НЭВТРЭХ

Бүртгүүлсэн и-мэйл хаяг, нууц үгээ оруулж Esurvey онлайн судалгааны платформд нэвтрэн орно.
* Нууц үгээ мартсан бол “нууц үг сэргээх” товчийг дарна. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар нууц үг сэргээх и-мэйлийг явуулснаар та сэргээх боломжтой.

3. ШИНЭ СУДАЛГАА ҮҮСГЭХ

Та судалгааны зорилгынхоо хүрээнд бидний боловсруулсан бэлэн загвар, эсвэл өөрийн боловсруулсан асуулгын хуудасны дагуу шинэ судалгааг үүсгэнэ. Судалгааны асуулга үүсгэхдээ асуулгын тодорхой байдал, логик дараалал, тайлбарт анхаараарай.

4. ТУРШИЛТ СУДАЛГАА ЯВУУЛАХ

Боловсруулсан асуулгын хүрээнд зорилтот бүлэг болон дотооддоо туршилт судалгааг авуулна. Энд асуулгын оновчтой байдлыг шалгана.

5. СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Таны боловсруулсан судалгааны хүрээнд гарсан Esurvey онлайн судалгааны URL линкийг зорилтот бүлэг рүүгээ и-мэйл, олон нийтийн суваг зэрэг судалгааны зорилтот бүлэгт тохиромжтой байх сувгаар явуулна.

6. СУДАЛГААНЫ ЯВЦЫН ХЯНАЛТ ТАВИХ

Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад хяналт тавих ба зорилтот түүврээ хангаж байгаа эсэх, шаардлагатай мэдээлэл цугларч байгаа эсэх, судалгааны мэдээлэлд алдаа байгаа эсэхийг нягталж харна.

7. ДАТА ЦЭВЭРЛЭГЭЭ

Судалгааны мэдээллийн санг Excel хувилбараар татах боломжтой ба нийт үр дүнд логик алдаа, хэт өндөр болон бага утга, худлаа хариулт байгаа эсэхийн шалгаж, цэвэрлэнэ.

8. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

Цэвэрлэсэн дата дээр та өөрт тохиромжтой программ хангамжийг ашиглан дүн шинжилгээ хийгээрэй.