БИДНИЙ ТУХАЙ


ТА ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЦЭЭНД ТОХИРУУЛАН ESURVEY ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

ҮНДЭСЛЭЛ

Интернет гарч хүн бүрийн хэрэглээнд нэвтэрснээр дэлхий ертөнцийн хөгжлийг шинэ түвшинд авчирж, илүү хувирамтгай бөгөөд хурдацтай байх болсон. Энэ хүрээнд мэдээллийн урсгал улам эрчимжиж, бүхий л салбарын үйл ажиллагаа, компани дотоод орчин болон гадаад орчин нь бүхэлдээ дижитал орчинд өрнөж байна. Энд хэн мэдээллийг түрүүлж атгах,орчинтойгоо нийцсэн шийдвэр гаргалтыг гаргана тэр бизнес хамгийн түрүүнд амжилтат хүрнэ. Үүнд судалгаа шинжилгээ голлох үүргийг гүйцэтгэх ба дижитал орчинд үүссэн, мэдээлэл цуглуулалтын оновчтой шийдэл нь CAWI (Computer Assissted Web Interview) арга юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК –нь хэрэглэгчиддээ дээрх боломжийг бий болгох үүднээс Esurvey онлайн судалгааны платформыг хөгжүүлж байна.  Esurvey онлайн судалгааны платформ Монголдоо анхны CAWI мэдээлэл цуглуулалтын платформ бөгөөд, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэн судалгааг үүсгэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах хамгийн хялбар шийдэл байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Туршигдсан арга зүйд тулгуурлан бодит мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтаар хэрэглэгчиддээ боломжийг бий болгох.

УРИА ҮГ

Оновчтой шийдвэр гаргах хамгийн хурдан шийдэл.

БИДНИЙ ТҮҮХ

ICA компани нь 2010 оны 04 сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд судалгаа, мониторинг үнэлгээ, сургалт, төслийн менежментийн үйлчилгээг харилцагчдадаа чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

2019 оноос эхлэн esurvey онлайн мэдээлэл цуглуулах платформын санаа бий болж, өөрсдийн ур чадвартаа тулгуурлан өнөөдрийг хүртэл сайжруулалт, дэвшил хийгдсээр байгаад бахархалтай байна.

/ Эхлээд үүссэн түүхийг оруулаад, дараагаар нь цаг хугацааны үечлэл хийсэн зураглал үзүүлэх, скролдох үед сумны дагуу хөдлөнө. Илүү тодорхой бөгөөд товч байдлаар утга санааг илэрхийлэх/