ХУВЬ ХЭРЭГЛЭГЧ


ТА ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЦЭЭНД ТОХИРУУЛАН ESURVEY ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

ЧӨЛӨӨТ ЦАГ

Бэлэг сонголт 

Монгол Улсын хувьд хамгийн их баяр хөөртэй орнуудын нэгээр тодордог. Бид сар бүр олныг хамарсан 1-2 баярыг тэмдэглэхээс гадна, гэр бүл, найз нөхөд, өрхийг хамарсан баярыг цөөнгүй тэмдэглэдэг. Энэ бүхэнд оролцогч бүлэг болон хүнээсээ хамаарч бэлэг сонгох нь хамгийн эхэнд тулгардаг бэрхшээл билээ. Идэвхтэй оролцогч таны хувьд дуугүй суугаа найз, хамтрагчийнхаа саналыг сонсох хамгийн энгийн арга нь санал асуулга байх болно.

Загвар харах

Аялал, зугаалга

Нийгэмтэй харьцаж буй хувь хүн, аж ахуй нэгж бүрийн хувьд гэр бүл, найз нөхөд, хамт олон, нэгж хэлтэс, албан байгууллагаараа цагийг зугаатай өнгөрөөж, Монгол Улсынхаа үзэсгэлэнт байгалаар аялж зугаалдаг. Гэтэл таны аяллын баг тань хаашаа явах нь тодорхойгүй, хүн бүрээс олон санал гарч, гарсан шийдвэр болгон өөрчлөгдөж байна уу?

Үүнийг шийдэх хамгийн энгийн арга нь нэг дор, бүхнийг хамарсан санал асуулга юм.

АКАДЕМИК

ДИПЛОМЫН АЖИЛ

Судалгаа нь энгийнээр илэрхийлбэл шинжлэх ухааны аргуудыг ашиглан мэдээллийг системтэйгээр цуглуулж, боловсруулан тайлагнах үйл ажиллагаа юм. Судалгааны ажлыг үндсэн гурван үе шат бүхий бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж болох бөгөөд эдгээр нь дизайн /төлөвлөгөө/ боловсруулах, мэдээлэл цуглуулах, боловсруулах ба тайлагнах зэрэг болно. Онолын ч бай, хэрэглээний ч бай ямар ч судалгаа байсан судлаач хүн юуг яаж судалж, хэрхэн тайлбарлахаа зураглан төлөвлөдөг. Үүнийхээ дагуу ном зохиол, өгүүлэл гээд уншиж, мэдээлэл цуглуулж гарна, гэхдээ аль болох эмх замбараатайгаар. Тэгээд эвлүүлж нийлүүлэн эмхэтгэж бичвэр болгон нийтэлнэ. Та бүхний хийж буй дипломын судалгааны ажил ч энэ дарааллын дагуу явагдах учраас олныг нуршилгүй яаж судлаад, хэрхэн бичдэгийг нь сурцгаая!