ХУВЬ ХЭРЭГЛЭГЧ


ТА ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЦЭЭНД ТОХИРУУЛАН ESURVEY ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

НИЙГМИЙН СУДАЛГАА

ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Нийгмийн судалгаа нь хүн амын зан төлөв, хэрэгцээ, хандлага, үзэл бодол, сэдэл зэргийг тухайн цаг хугацаанд нь үнэн зөв тодорхойлж өгдөг. Энэхүү судалгаа, мэдлэгийн ачаар бизнес эрхлэгчид хүн амын хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж чаддаг бол засгийн газрууд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бодлого, хөтөлбөрийг тохируулан өөрчлөх, олон улс, төрийн бус байгууллагууд бодит үндэслэлтэйгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чаддаг. Түүнчлэн нийгмийн асуудлууд, телевиз, мэдээллийн сувгийн зэрэглэл, аялал жуулчлалын хөдөлгөөн, ажилгүйдэл зэрэг улсын үндэсний статистикийн чухал үзүүлэлтүүдийг найдвартай тодорхойлж болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГАА

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

Улс орон бүрийн хувьд зайлшгүй анхаарах чухал салбарын нэг бол эрүүл мэндийн салбар байдаг. Нийт хүн амыг эрүүл чийрэг байлгах үүднээс эрүүл мэндийн байгууллагууд стандарт, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилладаг ба өвчтөнүүдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж байх шаардлага тулгардаг. Нийт өвчтөнүүдийн санаа сэтгэгдлийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг нарийн тодорхойлох хамгийн эхний алхам бол үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа байна.

БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА

Сурагчдын сэтгэл ханамж

Улс орны хөгжилд нийт хүн амын боловсролын түвшин шууд хамаардаг. Иймд бүхий л боловсролын байгууллагууд сурагчдадаа дээд боловсрол олгох, мэдлэг чадвартай боловсон хүчин бий болгохоор зорьдог. Энэхүү зорилгоо биелүүлж, үр дүнг өндөр байлгахын тулд боловсролын байгууллагууд сурагчдынхаа сэтгэл зүйн онцлог, зан төлөвт тааруулан хөтөлбөрөө боловсруулж, сэтгэл ханамжийг үнэлэн тасралтгүй хамтарч ажиллах шаардлагатай.

УЛС ТӨРИЙН СУДАЛГАА

Улс төрийн рейтинг тодорхойлох судалгаа

Сонгогчдын зан төлөвийн судалгаа

ПР, имиж бүрдүүлэлтийн судалгаа

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН СУДАЛГАА

Ресторанаар үйлчлүүлэгчдийн зан төлөв