БАЙГУУЛЛАГА


ТА ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЦЭЭНД ТОХИРУУЛАН ESURVEY ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

ХЭРЭГЛЭГЧИЙН СУДАЛГАА

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгч дээр очих, ашиглагдах хүртлээ маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Үүнд компанийн нэр хүндээс эхлээд, борлуулалтын процесс, ажилтны харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад өнгө төрх, савлагаа болон хэрэглэгчид өгч буй мэдрэмж, боломж бүхий 50-100 гаруй үзүүлэлт байна. Эдгээр хүчин зүйлс нь танай хэрэглэгч нарт хэрхэн хүрч байгаа талаар та мэдэх үү?

Дэлгэрэнгүй Загвар харах

Net Promoters Score

Net promoters score нь хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох болон цаашид хэрэглэгчид нэмэгдэх, буурах эсэхийг тодорхойлох хамгийн өргөн хэрэглэгддэг судалгааны арга юм. Энэхүү судалгаагаар та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, байршил хоорондын ялгааг үнэлж болохоос гадна гол өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулж болдгоороо давуу талтай. 

Дэлгэрэнгүй Загвар 1 харах Загвар 2 харах

VALS загвар

Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд давуу байдлыг олох гол үндэс нь хэрэглэгчийн ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэж түүнд таарсан маркетингийн оновчтой шийдвэр гаргалт байна. Үүнд ашиглагддаг маркетингийн гол хэрэгслүүдийн нэг нь VALS загвар юм. Энэхүү загвар нь Values And Lifestyles гэсэн үгний товчлол бөгөөд хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр нь сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашигладаг.

Дэлгэрэнгүй Загвар харах

Хэрэглэгчийн судалгаа

Аливаа бүтээгдэхүүн/үйлчилгээ хэрэглэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон тэдний хэрэгцээг хангах зорилгоор тэдэнд зориулагдан гардаг. Хэрэглэгчидтэй байх нь таны бизнесийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл байдаг. Хуучин хэрэглэгчдээ тогтоон барих нь шинэ хэрэглэгчид олохоос 10 дахин бага өртөгтэйг статистик хэлдэг. Тийм учраас хүмүүст зориулсан ямар нэгэн зүйл хийж л байгаа бол сэтгэл ханамжийг нь заавал хэмжиж, цаашдын үнэнч хэрэглэгч байхыг нь мэдэх, хэрэглэгчдийнхээ зан төлөвийн чиг хандлагыг танин мэдэх шаардлага тулгарна. 

Customer effort score

Аж ахуй нэгж байгууллага болгоны хувьд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хэрхэн хүрч, юу мэдэрч байгааг үнэлэхийн тулд сэтгэл ханамжийн судалгааг хийж байдаг. Энд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх боломжтой маш олон арга байдгийн нэг нь Customer Effort Score юм. Сэтгэл ханамжийн судалгаанаас ялгарах гол ялгаа нь хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, хэрэглэхийн тулд хэр их хүчин чармайлт гаргаж байгааг үнэлж цаашид үргэлжлүүлэн хэрэглэх эсэх хандлагыг тодорхойлж өгдгөөрөө давуу талтай.

Загвар харах

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Аливаа зах зээлд хэрэглэгчийн зан төлөв нь зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйл болдог. Хэрэглэгчийн зан төлөв нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хэн, хэзээ, хаана, яаж, яагаад, хэнтэй хамт, юутай хослуулж хэрэглэж байгаа зэрэг хэрэглэгчийн хэрэглээ, хандлагатай холбоотой бүх асуултад хариулдаг. 

АРГА ХЭМЖЭЭ

Тухайн сегментэд тохирох хэрэглэгчдийг тодорхойлохдоо хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох асуултуудыг багтаасан асуулгын судалгаа авч боловсруулалт хийдэг. Энд хүн ам зүйн үндсэн асуулт болох нас, хүйс, гэрлэлт болон ажил эрхлэлтийн байдал, орлого зэрэг мэдээллээс гадна дараах 35 асуултыг санал нийлэх байдлаар нь баллын үнэлгээний аргаар үнэлүүлдэг. 

Арга хэмжээ төлөвлөх

Аливаа арга хэмжээг амжилттай зохион байгуулах гол үндэс нь нарийн төлөвлөгөө болон оролцогчдыг идэвхжүүлэх шинэ санал санаачилга байдаг. Үүнд багийн оролцогч бүрийн саналыг тусгаж тодорхойлох болон зорилтот бүлгийн оролцогчдын хүсэл сонирхлыг мэдэх нь чухал.

Загвар 1 харах Загвар 2 харах

Арга хэмжээ бүртгэл

Аливаа арга хэмжээг нарийн төлөвлөж амжилттай зохион байгуулахад нийт оролцогчдоо мэдрэх, бүртгэлийн тоог баталгаажуулах байдаг. Гаргасан төлөвлөгөөний дагуу оролцогчдоо бүртгэж, нийт оролцогчдын тоог нягт барьснаар аливаа эрсдэл, асуудлаас урьдчилан сэргийлэх юм. Энд та өөрийн арга хэмжээний өнгө төрхийг агуулсан бөглөхөд хамгийн хялбар шийдэл бүхий хуудсыг үүсгэх боломжтой.

Загвар харах

Оролцогчдын сэтгэл ханамж

Аливаа арга хэмжээ болгоны төгсгөлд нийт оролцогчдынхоо сэтгэл ханамж болоод санал зөвлөмжийг сонсох нь дараа дараагийн зохиогдох арга хэмжээг сайжруулах гол суурь болдог. Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон оролцогчдын хувьд хамгийн их таалагдсан болоод таалагдаагүй сэтгэл ханамж багатай байсан шалтгааныг тодорхойлж, дараагийн арга хэмжээнд анхаарах нь зүйтэй.

Загвар харах

БҮТЭЭГДЭХҮҮН

Брэндийн танигдсан байдал

Та бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд, үйлчилгээгээ эхлээд хэдэн жил болж байгаа вэ? Бизнес тань өргөжиж байгаа хэдий ч үйлчлүүлэгч нар тань танай компанийн талаар, бүтээгдэхүүний талаар сайн мэдэхгүй байгаа юм биш биз? Эсвэл зорилтот хэрэглэгчдэдээ хангалттай түвшинд танигдаж чадаж байна уу? Эдгээр асуултуудад та хариулт авч, асуудлаа шийдэхэд хялбар боллоо.

Концепц туршилтын судалгаа

Та шинээр зах зээлд нэвтрэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа юу? Аливаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес модель, төсөл, платформ, программын хөгжилд туршилтын хэсэг голлох үүрэг гүйцэтгэдэг. Туршилтад тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний санал болгож буй боломжууд хэр хэрэгжиж байгаагаас гадна зорилтот хэрэглэгч нар хэрхэн хүлээж авч байгааг мэдсэнээр ирээдүйд учирч болох эрсдэлийг буруулах хамгийн том алхам юм.  

Зар сурталчилгааны туршилт

Та шинээр зах зээлд нэвтрэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа юу? Аливаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес модель, төсөл, платформ, программын хөгжилд туршилтын хэсэг голлох үүрэг гүйцэтгэдэг. Туршилтад тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний санал болгож буй боломжууд хэр хэрэгжиж байгаагаас гадна зорилтот хэрэглэгч нар хэрхэн хүлээж авч байгааг мэдсэнээр ирээдүйд учирч болох эрсдэлийг буруулах хамгийн том алхам юм. 

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Танигдсан байдал

Маркетингийн үр дүнг хэмжиж болох нэг гол үзүүлэлт нь компани, бүтээгдэхүүний танигдсан байдал байдаг. Бизнесийн орчинд хэдий борлуулалт нэмэгдэж байгаа ч удаан бөгөөд хэрэглэгч нар нь тухайн компани, брэндийн талаар төдийлөн ойлголтгүй байх, маркетингийн идэвхжүүлэлт хийсэн хэдий ч үр дүнгүй, хэрэглэгч тань танай маркетингийн бодлогыг буруугаар ойлгох тохиолдол байдаг. Энэ бүрийг үнэлэн цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна зардлыг бууруулах боломжтой юм.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Орчин цагийн төслийн менежмент болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиг хандлагад Agile менежментийн арга барилыг түгээмэл ашиглах болсон. Энд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хамгийн богино хугацаанд гүйцэтгэж зорилгодоо хүрэхдээ тухайн бүтээгдэхүүний шинээр гарсан боломж бүрийг туршиж, бүх оролцогч талын саналыг тусгаснаар ирээдүйд гарч болох эрсдэлийг бууруулдаг.