НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Esurvey онлайн судалгааны платформыг сонгон үйлчлүүлж байгаад баярлалаа. Энэ нь Esurvey онлайн судалгааны платформын үйлчилгээ, SICA компанийн бүтээгдэхүүн нь дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд Esurvey онлайн судалгааны платформоор үйлчлүүлэгчид энэхүү мэдээлэл нууцлал, хамгаалалтын бодлогыг баримтална.

Хэрвээ та байгууллага төлөөлөн Esurvey-н бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байгаа бол та тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх ба энэ түвшний эрх мэдэлтэй хэмээн тооцогдоно. Энэ нөхцөлд та болон таны хүсэл, үйл ажиллагаа бүрэн байгууллагын нэрийн өмнөөс явах юм.

ҮГ, ХЭЛЛЭГИЙН ТАЙЛБАР

Үг хэллэг

Тайлбар

1

Esurvey

Эс Ай Си Эй ХХК-н бүтээгдэхүүн болох онлайн судалгааны платформ

2

Үйлчилгээ

Esurvey онлайн судалгааны платформыг ашигласнаар авах үйлчилгээ

3

Үйлчилгээ үзүүлэгч

Esurvey онлайн судалгааны платформыг хариуцан хөгжүүлж, үйлчилгээ үзүүлж буй Эс Ай Си Эй ХХК

4

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг

5

Хэрэглэгч

Esurvey онлайн судалгааны платформыг ашиглаж буй хувь хүн эсвэл аж ахуй нэгж байгууллага

6

Хэрэглэгчийн мэдээлэл

Хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээлэл болон дата сан

7

Оролцогчийн мэдээлэл / Дата

Хэрэглэгчийн үүсгэсэн судалгаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгжийн оруулсан мэдээлэл

8

Судалгааны мэдээлэл

Оролцогчийн оруулсан мэдээлэл дээр хийсэн дүн шинжилгээ, үр дүн, судалгааны талаарх ерөнхий мэдээлэл, тайлбар

9

Сервер

Esurvey онлайн судалгааны платформ болон түүнд хамаарах дата сан, мэдээ мэдээлэл хадгалагдаж буй сервер

10

Талууд

Үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч болон оролцогч

11

Гуравдагч этгээд

Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээллийг агуулагч болон хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг хүлээн авагч байгууллага, хувь хүн

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Хэрэглэгч өөрийн мэдээллээ эзэмшинэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Судалгаанд хамрагдсан оролцогчийн мэдээллийг Хэрэглэгчийн мэдээлэл гэж тооцох бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч мэдээлэлд хандах боломжгүй.

Хэрэглэгчийн мэдээлэл интернетээр аюулгүй илгээгдэнэ

Хэрэглэгч аль нэг орноос (байршлаас) оруулж, хадгалсан мэдээлэл рүү өөр нэг орноос (байршлаас) хандахад мэдээлэл нэг орноос нөгөө орон (дундын дайран өнгөрч буй орнууд) руу интернетээр дамжиж байгааг хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй.

Esurvey онлайн судалгааны платформ нь хэрэглэгч болон сервер компьютерийн хооронд дамжигдах бүх мэдээллийг нууцлалын шифрлэн илгээдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн оруулсан мэдээлэл тусгай түлхүүр үгээр шифрлэгдэн дамжигдаж өгөгдлийн санд хадгалагдана.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалж хамгаална

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөл хадгалах төв дэх Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгална. Сервер компьютерт хандалт хийсэн бүх оролдлогууд бүртгэгдэнэ.

Таны браузер програм Таныг таних мэдээллийг хадгалахгүй

Esurvey онлайн судалгааны платформд сервер компьютертэй дахин холбогдоход хялбар байлгах боломжийг олгох cookie зэрэг технологийн шийдлийг ашигладаг. Күүки нь Та болон Таны компанийн талаарх зарим мэдээллийг агуулах ба таны сонголтоор хэрэглэгчийн нэр болон нууц үг хадгалагдаж болно.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

Хэн Таны мэдээлэлд хандахыг Та өөрөө хянана

Таны мэдээлэл аюулгүй, найдвартай өгөгдлийн санд хадгалагдана. Esurvey онлайн судалгааны платформ нь зөвхөн Таны зөвшөөрлөөр уригдсан хэрэглэгчдэд өгөгдлийн санд хандах боломжийг олгоно.

Үйлчилгээ үзүүлэгч, түүний хамтрагч болон гуравдагч этгээд нь Танаас зөвшөөрөл, урилга хүлээж аваагүй тохиолдолд Таны мэдээлэлд хандалт хийх боломжгүй.

Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой 

Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн өргөтгөл хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлана.

Дээрхээс бусад тохиолдолд Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Нууц үгээ алдалгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна

Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн нууц үгэнд хандах боломжгүй бөгөөд нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага юм.

Өөрийн нууц үгийг алдсанаас үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Та гуравдагч этгээдэд мэдээллээ илгээсэн хариуцлагыг хүлээнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Esurvey онлайн судалгааны платформыг гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, тодорхой форматын дагуу мэдээлэл илгээх, солилцох боломжоор хангана.

Үйлчилгээ үзүүлэгч нь гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөлийг гаргуулан авч хэрэглэгчдэд танилцах боломж олгоно.

Та эсвэл Таны зөвшөөрсөн хэрэглэгч гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх, солилцох бол гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, ашиглах эсэх нь Та эсвэл Таны зөвшөөрсөн хэрэглэгчийн хариуцлага байх болно.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээсэнтэй холбоотойгоор Таны мэдээлэл алдагдсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Үйлчилгээний нөхцөлийг баримтална

Хувийн нууцын бодлого нь үйлчилгээний нөхцөлийн бүрэлдэхүүн хэсэг тул Та үйлчилгээг ашиглахын өмнө үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн нууцын бодлогыг хамтад нь уншиж, танилцах шаардлагатай. Үйлчилгээний нөхцөл болон хувийн нууцын бодлогын хооронд зөрчил эсвэл маргаан үүссэн тохиолдолд үйлчилгээний нөхцөлийг баримтална.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ

Платформын хэрэглээг хянана

Үйлчилгээ үзүүлэгч нь Esurvey онлайн судалгааны платформын мэдээллийн хэмжээ, өгөгдлийн урсгалын хэмжээ зэрэг нийт хэрэглээний мэдээлэлд хандана.

Хэрэглээний мэдээлэлд үндэслэн техникийн чадамжийг сайжруулах, өргөтгөх, хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх боломжийг бий болгоно. Нийт хэрэглээний мэдээлэл нь Esurvey онлайн судалгааны платформын серверт хадгалагдана.

Хувийн нууцын бодлогыг шинэчилнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь хувийн нууцын бодлогод өөрчлөлт хийх, засвар оруулах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн хувилбарыг вэб сайт дээр байрлуулна.

Үйлчилгээ үзүүлэгч нь вэб сайт болон и-мэйл хаягаар Танд өөрчлөлтийн мэдэгдлийг хүргэх болно.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ

Танд и-мэйл харилцаагаар мэдэгдэл хүргэнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Esurvey онлайн судалгааны платформын талаарх мэдээ, мэдээлэл, шинэчлэлт, засвар үйлчилгээний талаарх мэдэгдлийг хэрэглэгчийн и-мэйл хаягаар илгээнэ.

Мөн Таны хийсэн үйлдлийн талаарх мэдэгдлийг и-мэйлээр илгээнэ.