ESURVEY БОЛОМЖУУД


СУДАЛГААНЫ БҮХИЙ ҮЕ ШАТАНД ESUREY ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ТАНД ГАРГАЖ ӨГНӨ

ҮҮСГЭХ

  1. Хариултын дарааллыг санамсаргүй болгох

Хэт нэг хариулт давамгайлах нь судалгааны үр дүнг гажуудуулдаг бөгөөд үүнээс сэргийлэн бодитой хариулт авах боломжтой.

  1. Гадаад хэл дээр судалгаа үүсгэх

Судалгааг дан ганц монгол хэл дээрээ үүсгэх нь хангалтгүй учраас олон улс орны хэл дээр судалгаагаа үүсгэх боломжтой.

  1. Судалгааг богино хугацаанд үүсгэх

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн судалгааны байгууллага монголдоо нутагшуулсан судалгааг ашиглах нь таны цагийг 3 дахин хэмнэх болно. Мөн зөөж байршуулах үйлдлээр судалгаа үүсгэх нь хугацааг хэмнэхээс гадна хялбар, ойлгомжтой байх болно.

  1. Зураг/Лого оруулах

Контент хэрэглэгчид зургийг текстээс 22%-иар илүү таашаадаг бөгөөд энэ нь судалгаа бөглөх явцыг сонирхолтой болгож, судалгаа бүрэн бөглөгдөх магадлалыг нэмэгдүүлнэ. Брэндийн лого оруулах нь бөглөлтийг 10%-иар нэмэгдүүлдэг байна.

  1. Судалгааны загварыг өөрчлөх

Асуултын онцлог, агуулгаас шалтгаалан дэвсгэр зураг хийж, асуултын тайлбарыг оруулж судалгааг хүссэнээрээ загварчилснаар судалгаа бөглөж буй оролцогчид асуултыг бүрэн гүйцэт ойлгож, хариулт бөглөгдөх тэнцвэртэй нөхцөлийг бий болгоно.

  1. Логик үсрэлт

Тухайн асуултын хариултуудын утгууд дээр үндэслэн судалгаанд оролцогчийг тусгай хуудсанд шилжүүлэх, холбогдох судалгааны бус хэсгийг алгасахад ашиг тустай.

  1. Угтах хуудас

Судлаач та судалгааны товч ойлголт, лого, загварыг өөрийн хүссэнээрээ сонгон, судалгаагаа авах боломжтой.

  1. Хаалтын хуудас

Судалгаа дууссаныг мэдэгдэх, оролцсонд талархал илэрхийлэх хуудастай.

  1. Хязгааргүй тооны судалгаа үүсгэх

Өөрийн хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан  хэдэн ч судалгаа үүсгэж ашиглах боломжтой.

  1. Асуултын төрөл

Таны хэрэгцээнд тулгуурлан нээлттэй, хаалттай, нэг ба олон сонголт, матриц, задгай, эрэмбэ, зурган, тоон гэх мэт бүх л төрлийн асуултын сонголтыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн.

  1. Бэлэн загвар ашиглах

Таны цаг завыг хэмнэхийн тулд түгээмэл ашиглагддаг судалгааны жишиг загварыг боловсруулан ашиглахад амархнаар танд хүргэж байна.

  1. Судалгаа үүсгэх гарын авлага

Esurvey платформ хэрхэн ашиглах талаар бэлтгэсэн гарын авлагыг ашиглан суралцах боломжтой.

  1. Судалгааны арга зүйг боловсруулах, зөвлөх үйлчилгээ

Мэргэжлийн судалгааны байгууллага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр танд хэрхэн судалгаа боловсруулах, ямар арга зүй ашиглах талаар туслалцаа үзүүлж, хамтран ажиллах  боломжтой.

  1. Мэдээллийн сангийн багтаамж

Манай өгөгдлийн сангийн сервер компьютерүүд Монгол Улсад байрлахаас гадна давхар AWS-н үйлчилгээг авдаг ба АНУ-д байрладаг. Таны судалгаан дээрх мэдээллийн аюулгүй байдлыг 24 цаг тасралтгүй үргэлж хамгаалдаг.

ЦУГЛУУЛАХ

  1. Facebook

Өөрийн эсвэл найзынхаа, бүлгийн эсвэл пэйжээрээ дамжуулан пост байдлаар судалгаагаа шэйрлээрэй. Найзууд руугаа мессеж хэлбэрээр ч явуулах боломжтой.

  1. E-mail

Зорилтот хэрэглэгчдийнхээ и-мэйлийн жагсаалтыг масс и-мэйл явуулах талбарт оруулсан, нэг л товч дарж илгээгээрэй.

  1. Twitter 

Өөрийн твиттерт хялбар нэвтрэн судалгаагаа оруулан жиргэх боломжтой.

  1. LinkedIn

Бизнесийн харилцааны хамгийн том нийгмийн сүлжээнд судалгаагаа хуваалцан, илүү ажил хэрэгч орчны хүмүүсээр бөглүүлэх боломжтой.

  1. Web URL

Вэб хуудасны линк байдлаар судалгаагаа хуулан авч, хүссэн талбартаа түгээх боломжтой.

  1. Вэб холболт / Попап судалгаа

Вэбсайтаар тань зочилж буй хүн бүрд судалгаа бөглөх хэсэг байршуулж, судалгаанд оролцох зорилтот хэрэглэгчдээ нэмэгдүүлээрэй.

  1. Судалгаанд оролцогчдыг хянах

Судалгаа бөглөгдөж дуусах бүрд таны самбарт сонордуулга ирснээр хариултыг тухай бүрд нь харах боломжийг олгоно.

  1. Судалгааны цагийг хязгаарлах

Судалгаанд оролцогч бүрийн судалгааг бөглөх болон илгээх цагийг хязгаарлаарай.

  1. QR code

Судалгаа бөглөх талбарын хайлт хийхгүйгээр ухаалаг утсаараа QR code уншуулан судалгаа бөглөх талбарт маш хурдан шилжих боломжтой.

ТҮГЭЭХ

  1. Судалгааны мэдээллийн нууцлал

E-survey бүтээгч нь amazon компаниар мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалуулдаг бөгөөд таны судалгааны мэдээллийг судалгаа үүсгэгчээс бусад хүн харах боломжгүй.

  1. Судалгааны үр дүнг бусдад түгээх

Судалгааны үр дүнг та QR Code, embedded, link ашиглан хүссэн сувгаараа түгээх боломжтой.

  1. Судалгааны мэдээллийг татах

Судалгааны асуулт, хариулт бүхий датаг статистикийн шинжилгээний суурь программд тохиромжтой файлын хэлбэрээр татах боломжтой.

  1. Үр дүнг PDF-р татах

Судалгааны үр дүнгээ нэг талбарт нэгтгэн гаргасны эцэст PDF файл хэлбэрээр татаж авах боломжтой.

ҮР ДҮН

  1. Судалгаа дууссаныг сануулах

Мэдээлэл цуглуулах хугацаа болон авах судалгааны тоо гүйцсэн тохиолдолд таны и-мэйл хаягт судалгаа дууссаныг сонордуулга байдлаар сануулах болно.

  1. Судалгааны явцын мэдээ

Мэдээлэл цуглуулалтын явцын мэдээг тухай бүрд авах боломжтой. Үүний үр дүнд арга хэмжээгээ төлөвлөх боломжийг олгоно.

  1. Хариултыг шүүх

Судалгааны хариултад үндэслэн тухайн асуултын хариултыг нарийвчлан шүүж харах боломжтой.

  1. Судалгааны дүнг соортлох, ангилах

Чиг хандлагыг шинжлэхийн тулд хариултуудыг эрэмбэлж, хайж олсноор шаардлагатай судалгааны үр дүн, мэдээллийг хялбар авах боломжтой.

  1. График

Судалгааны үр дүнгээ олон төрлийн графикаар баяжуулснаар үр дүнг хялбар бөгөөд үзэмжтэй харагдуулна.

  1. Хүснэгт

Судалгааны үр дүнг хүснэгтээр гарган үзүүлэх боломжтой.

  1. Судалгааны ерөнхий үр дүнг харах

Судалгааны самбартаа бүх үр дүнг нэгтгэн харах боломжтой.

  1. Зөвлөх үйлчилгээ

10 жилийн  туршлагатай судалгаа, шинжилгээний салбарт тэргүүлэгч мэргэжлийн судалгааны компани тантай бүхий л талаар хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхдээ таатай байх болно. Судалгааны үр дүнг кодлох, дата цэвэрлэгээ хийх, чанарын болон тоон судалгааны үр дүнд нэг бүрчлэн тооцоолол шинжилгээ хийх,  тайланг боловсруулахад туслахаар зорин ажиллаж байна.