ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Esurvey онлайн судалгааны платформыг сонгон үйлчлүүлж байгаад баярлалаа. Энэ нь Esurvey онлайн судалгааны платформын үйлчилгээ, SICA компани бүтээгдэхүүн нь дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд Esurvey онлайн судалгааны платформоор үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтална.

Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Esurvey онлайн судалгааны системд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

Үйлчилгээний нөхцөлд Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хамгаалахтaй холбоотой “Хувийн нууцын бодлого” баримт бичиг, Үйлчилгээний төлбөр, Үйлчилгээний хугацаа сунгахтай холбоотой “Төлбөрийн нөхцөл” баримт бичгийг хавсаргасан. Эдгээр баримтууд нь Үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь эдгээр баримт бичгүүдтэй танилцсанд тооцогдоно.

Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь “Amazon Web Server”-ийн хамгаалалт, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.

Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Esurvey онлайн судалгааны платформын нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

ҮГ, ХЭЛЛЭГИЙН ТАЙЛБАР

№Үг хэллэгТалбар1EsurveyЭс Ай Си Эй ХХК-н бүтээгдэхүүн болох онлайн судалгааны платформ2ҮйлчилгээEsurvey онлайн судалгааны платформыг ашигласнаар авах үйлчилгээ3Үйлчилгээ үзүүлэгчEsurvey онлайн судалгааны платформыг хариуцан хөгжүүлж, үйлчилгээ үзүүлж буй Эс Ай Си Эй ХХК4Үйлчилгээний нөхцөлҮйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг5ХэрэглэгчEsurvey онлайн судалгааны платформыг ашиглаж буй хувь хүн эсвэл аж ахуй нэгж байгууллага6Хэрэглэгчийн мэдээлэлХэрэглэгчийн оруулсан хувийн мэдээлэл болон дата сан7Оролцогчийн мэдээлэл / ДатаХэрэглэгчийн үүсгэсэн судалгаанд оролцсон иргэн, аж ахуй нэгжийн оруулсан мэдээлэл8Судалгааны мэдээлэлОролцогчийн оруулсан мэдээлэл дээр хийсэн дүн шинжилгээ, үр дүн, судалгааны талаарх ерөнхий мэдээлэл, тайлбар9СерверEsurvey онлайн судалгааны платформ болон түүнд хамаарах дата сан, мэдээ мэдээлэл хадгалагдаж буй сервер10ТалуудҮйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч болон оролцогч11Гуравдагч этгээдХэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээллийг агуулагч болон хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг хүлээн авагч байгууллага, хувь хүн12  

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

Хэрэглэгч “Хувийн нууцын бодлого” баримт бичиг болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Хэрвээ хэрэглэгч байгууллага төлөөлөлөн Esurvey-н бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байга бол та тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх ба энэ түвшний эрх мэдэлтэй хэмээн тооцогдоно. Энэ нөхцөлд та болон таны хүсэл, үйл ажиллагаа бүрэн байгууллагын нэрийн өмнөөс явах юм.

Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.

Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.

Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.

Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

Үйлчилгээ үзүүлэгч нь Esurvey онлайн судалгааны платформын системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.

Үйлчилгээ үзүүлэгч нь 24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн урилгын дагуу хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.

Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэнэ.

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО

Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний цар хүрээ, боломжийг өргөтгөх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргаж, ашиглах заавар, журмаар Хэрэглэгчийг хангана.

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчийн мэдээллийг Гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх эсэх нь Хэрэглэгчийн хариуцлага байна.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээсэнтэй холбоотой гарах асуудал, маргааныг Гуравдагч этгээдийн журмаар зохицуулна.

АСУУДАЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг esurvey.mn вэб сайтаас авах боломжтой.

Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг information@sica.mn имэйл хаяг болон 7012-6009 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.