ХАМГААЛАЛТ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Бид Esurvey онлайн судалгааны платформыг хэрэглэж буй үйлчлүүлэгчид, судалгаанд оролцогчдынхоо мэдээллийг хамгаалах, шаардлагыг хангахын тулд аюулгүй байдал, судалгааны өгөгдөл хамгаалах асуудалд нухацтай ханддаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, технологи, журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ баримт нь хэрэглэгчийн өгөгдөл хэрхэн хамгаалагдаж байгааг тайлбарлахад оршино. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Физик хамгаалалт
  • Сүлжээний хамгаалалт
  • Дотоод үйл ажиллагааны журам
  • Бодлогын баримт бичиг

ФИЗИК ХАМГААЛАЛТ

Манай өгөгдлийн архив хадгалах сервер компьютерүүд Монгол Улсад байрлахаас гадна давхар AWS-н үйлчилгээг авдаг ба АНУ-д байрладаг. Энэ нь 24 цагийн байгын хамгаалалттай ба өгөгдөл бүрийг архивлах бөгөөд шаардлага гарсан үед сэргээх боломжтой.

СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТ

Бид компьютерийн сүлжээгээр дамжих өгөгдлийг шифрлэх болон гэмт халдлага, довтолгооноос сэргийлэх, хамгаалах аргуудыг бүрэн ашиглаж байна.

  • SSL. Нууцлалын сертификат олгогч GeoTrust компанийн SSL (Secure Sockets Layer) сертификатыг ашигладаг. Таны компьютер болон сервер компьютерийн хооронд дамжих өгөгдөл 128 битийн түлхүүрээр шифрлэгдэж дамжина.
  • Хяналт. Серверт хандсан бүх хандалтууд бүртгэгдэнэ. Сэжигтэй оролдлогыг хааж блоклоно.

ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хувь хүний үйлдлээс хамаарч гарч болох эрсдэлийг багасгах үйл ажиллагааг байнга явуулдаг.

  • Серверийн нууц үг. Серверт зөвшөөрөгдсөн администратор хэрэглэгч л нэвтрэх эрхтэй. Администратор хэрэглэгчийн нууц үгийг тогтмол хугацаанд өөрчилж шинэчилдэг.
  • Хэрэглэгчийн эрх. Хэрэглэгч өөрөө болон түүний зөвшөөрөл олгосон хэрэглэгчээс бусад этгээд хэрэглэгчийн мэдээлэлд хандалт хийхгүй. Хэрэглэгч өөрийн зөвшөөрсөн хэрэглэгчийн эрхийг хязгаарлах боломжтой.
  • Мэдээллийн технологийн аудит. Серверийн болон системийн нууцлал, аюулгүй байдлыг гадаад, дотоодын мэргэжлийн зөвлөхүүдээр хянуулж шалгуулдаг. Гарсан алдаа, гарч болох эрсдэлийг илэрсэн даруйд нь арилгаж, аюулгүй байдлыг тогтмол ханган ажилладаг.

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

Esurvey онлайн судалгааны платформыг ашиглахтай холбоотой үүсэх харилцаа, үүрэг, хариуцлагыг бодлогын баримт бичгээр зохицуулна.

  • Хувийн нууцын бодлого. Хэрэглэгч өөрийн мэдээллээ хамгаалахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагын талаар баримтлах бодлогыг тайлбарлана.
  • Үйлчилгээний нөхцөл. Ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр харилцан тохиролцсонд тооцогдоно.